Breado ВАНИЛЬТАЙ КЕКС

1 подписчик

12+
12+

22 просмотра

год назад

ПожаловатьсяНарушение авторских прав

1 подписчик

12+
12+

22 просмотра

год назад

ПожаловатьсяНарушение авторских прав
12+
12+

22 просмотра

год назад

ВАНИЛЬТАЙ КЕКС Найрлага: 500 гр Сүү-1/3 аяга Давсгүй цөцгийн хайлуулсан тос* ½ аяга Хутгасан том өндөг 3 Элсэн чихэр 1 аяга Гурил-2 аяга Хуурай сүү 3 х/х Исгэгч /дрожжи/-½ ц/х Хөөлгөгч нунтаг /baking powder/-1 ц/х *тасалгааны хэмтэй (20ºC) Заавар: 1. Бүх орцуудыг жагсаасан дарааллаар нь зуурагч хутгийг зөв байрлуулан жигнэх саванд хийнэ. Жигнэх савыг талх баригчны ховтлд зөв байрлуулж түгжээнд нь оруулна. 2. Талх баригчийг цахилгаанд залгана. MENU – 6 CAKE, COLOR – DARK, WEIGHT – 750g сонгоно. Талх хийх процессийг эхлүүлэхийн тулд START/STOP товчийг дарна уу. 3. Зуурч эхэлснээс хойш 8-10 минутын дараа зуурсан гурилаа шалгана. Зуурсан гурил наалдамхай мэт боловч хуруунд наалдахгүй байх ёстой. Зуурмаг хуурай эсвэл хатуу санагдаж байвал 1 удаад 1 ц/х ус нэмнэ хэрэв маш наалдамхай бол нэг удаад 1 х/х гурил нэмнэ. 4. Зуурч эхэлснээс хойш 8-10 минутын дараа START/STOP товчийг дарж талх баригчийг түр зогсоон жигнэх савны ирмэгээр хуурай хольц наалдсан бол силикон хусуураар хусаж савны гол хэсэгрүү унаган хутгаад START/STOP товчоо дахин дарж үргэлжлүүлэн зуурна. 5. Талх баригчийг ажиллаж дууссаны дараа талхны саваа талх баригчаас гаргана. 6. Болсон халуун кексээ хэрэглэхийн өмнө савнаас нь гарган бүрэн хөргөж загсаах хэрэгтэй. Chef Tip Хөөлгөгч нунтаг буюу baking powder.ийг хэвийн байгаа эсэхийг шалгах энгийн тест. ¼ аяга халуун усанд хагас халбага хөөлгөгч нунтагаа хийж хутгана. Тэр дороо хөөсөрч, шуугиж байвал хөөлгөгч нунтгийг хэрэглэж болно. Задлаад удсан хөөлгөгч исгэх чанараа алдсан байдаг.